ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг сургууль, цэцэрлэгийн барилгын явцтай танилцлаа

2015 оны 8 сарын 18

ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг болон бусад албаны хүмүүс нийслэлийн болоод орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй бага сургууль, цэцэрлэгийн барилгын үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн хөрөнгө оруулалтын 1,8 тэрбум төгрөгөөр 14-р хороонд баригдаж буй 165-р цэцэрлэгийн II байр болон 59 дүгээр сургуулийн II байрны барилгын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар АГЬ ЛУУТ ХХК-ийн барилгын даамал Л.Тулга мэдээлэл өгсөн юм.

Түүнчлэн нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй 15 дугаар хорооны 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн цэцэрлэгийн барилгын үйл явц бүрэн дуусч, гадна тохижилтын ажлаа гүйцэтгэж буй бөгөөд улсын комиссд хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд энэ жил 2 цэцэрлэг, Буянт-Ухаа цогцолбор сургуулийн IV байр ашиглалтанд орж хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нэгээр нэмэгдээд байна. Морингийн даваанд Нийслэлийн хөрөнгө оруулалтын 1,8 тэрбум төгрөгөөр 180 хүүхдийн бага сургууль, 120 хүүхдийн 222 дугаар цэцэрлэг ашиглалтанд ороход бэлэн болжээ. Тус хороонд мөн дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн 1,6 тэрбум төгрөгөөр "Баярс констракшн" 230 дугаар цэцэрлэгийг барьж буй бөгөөд барилгын ажлын явц бүрэн дуусч, дулаан угсралтын ажилдаа орж 9 сарын 1 гэхэд хүүхэд багачуудаа хүлээн авахад бэлэн болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24409
0 эможи
keyboard_arrow_up