Хүйтэн бороонд осгож нас баржээ

2015 оны 8 сарын 18

    Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн “Цагаан эрэг” гэдэг газраас малчин Л /52 настай, эрэгтэй/ энэ сарын 15-ны  өдрийн 16:00 цагийн орчим мориндоо яваад сураггүй болжээ. Энэ тухай мэдээллийг 16-ны өдрийн 22:00 цагт тус сумын удирдлага хүлээн авсан байна. 

Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга  Б-ээр ахлуулсан 18 хүн, 1 автомашин, 6 мотоцикльтойгоор эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 17-ны өдрийн 19:00 цагийн орчим тус багийн “Улаан эрэг” гэдэг газраас /сумаас баруун хойш 30 километр/ осгож нас барсан байдалтай олжээ.

Эх сурвалж: ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24407
0 эможи
keyboard_arrow_up