Ажилдаа амжилт гаргасан прокуроруудыг ХУД-ийн ИТХ-аас шагнаж урамшууллаа.
Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн хөгжсний 85 жилийн ой, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 50 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа туслах прокурор Д.Туяа, хяналтын прокурор Х.Жанибек, туслах ажилтан Э.Баттулга нарыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүндэт тэмдэг болон Хүндэт үнэмлэх зэргээр шагнаж урамшууллаа.
Энэ баярт өдрийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийн хамтаар Монгол Улсын Ерөнхий Прокурор, төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан хүлээн авч уулзаж, нийт прокурорын байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчдад баяр хүргэсэн юм.
Мөн ойн хүрээнд дүүргийнхээ прокурорын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор иж бүрэн компьютер хүлээлгэн өгчээ.