Маргаашнаас эхлэх автобусны шинэ чиглэлүүд

2015 оны 8 сарын 14

Наймдугаар сарын 15 буюу маргаашнаас эхлэн нийтийн тээвэр шинэчилсэн төлөвлөлтөөр иргэдэд үйлчилнэ.

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг багасгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг боловсруулжээ.
Шинэчилсэн төлөвлөлтөөр их багтаамжийн автобусны үндсэн 69 чиглэлд 953 тээврийн хэрэгсэл ажиллах бөгөөд үүнээс:

  • 20 угсраа автобус,
  • 40 троллейбус,
  • 853 их багтаамж,
  • 40 дунд багтаамжийн автобус иргэдэд үйлчлэх юм.

Ингээд автобусны шинэ чиглэлүүдийг танилцуулж байна.

Тууш буюу хотын баруун зүүн хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ хэвтээ тэнхлэг /авто зам/ дагуу үйлчлэх 7 чиглэлд 170 их багтаамжийн автобус, троллейбус, үүнээс 20 багтаамж ихтэй угсраа автобус байх юм.

Тууш буюу хотын хойд урд хэсгийг шууд холбосон /дамжин суултгүй явах/ босоо тэнхлэг дагуу үйлчлэх 4 чиглэлд 72 их багтаамжийн автобус

Богино эргэлтийн буюу хотын алслагдсан баруун хэсгийн иргэдийг 5 шар, Саппоро хүртэл, зүүн хэсгийн иргэдийг Офицеруудын ордон, Дүнжингарав худалдааны төв хүртэл богино эргэлтээр үйлчлэх 6 чиглэлд 52 их багтаамжийн автобус

Тойргоор явах 5 тойрог чиглэлд 80 их багтаамжийн автобус

Бусад буюу хуучин маршрутаараа үйлчлэх 30 чиглэлд 500 их багтаамжийн автобус тус тус үйлчилгээнд ажиллахыг Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.

Хот орчмын буюу Шаргаморьт, Городок, Тэрэлж, Налайх, Өлзийт, Туул тосгон, Санзай, Найрамдал зуслан, Био комбинат, Эмээлт, Хонхор, Мал бордох,Баруун түрүү зэрэг 13 чиглэлд 68 их багтаамжийн автобус үүнээс 30 дунд багтаамжийн автобус

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24334
0 эможи
keyboard_arrow_up