ХУД-ийн тариалан эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа
“Газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадал, органик тариаланг нэвтрүүлэх нь” сэдэвт сургалтыг ХУД-ийн Худалдаа үйлчилгээний хэлтэс Нийслэлийн Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн газар болон Органик монгол хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. Сургалтанд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч 40 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.
Сургалтын зорилго нь хөдөө аж ахуйн чиглэлээр ажилладаг иргэн аж ахуйн нэгжид зохистой дадал нэвтрүүлэх, тариалалтын өмнөх, тариалалтын үе, ургалтын үе, ургац хураалт, хадгалалт, савлалт, тээвэрлэлт зэрэг хүнсний анхан шатны үйлдвэрлэлийн үе шат, ургамлын эрүүл ахуй, ажиллагсдад болон ажлын байранд тавигддаг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагын талаар таниулах, мэдлэг, дадал олгох байлаа.
Энэ удаагийн сургалтаар тариаланчид ногооны борлуулалт, ногоо хадгалах зоорийн асуудлыг төр бодлогоор дэмжих шаардлагатай байгаа талаар хүсэлт тавьж санал бодлоо илэрхийлж байсан юм.