Зайсангийн уугуул иргэдийн газар дээр хууль бусаар хашаа барихыг завдав

2015 оны 8 сарын 12

Өнгөрсөн саруудын хэвлэлийн баатар яах аргагүй БОНХАЖ-ын  сайд /асан/ Д.Оюунхорол байв. Учир нь тэрбээр Зайсангийн аманд 1968 оноос хойш амьдарч байгаа нутгийн уугуул иргэдийн асуудлыг шийдвэрлүүлж, жаран жил хөөцөлдөөд өнөө хэр авч чадаагүй газрыг нь өмчлүүлж өгөхөөр болсон юм.

 

Мэдээж мөн ч олон жил хөөцөлдөж, үе үеийн төрийн удирдлагуудад хүсэлт хүргүүлсэн байсан ч горьдлого нэгэнт тасарч байсан Зайсангийн уугуул оршин суугчдад энэ мэдээ туйлаас сайхан мэдээ байсан. Ямарсайндаа л энэ мэдээ цацагдах төдийд л сайдыг алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүүгээр угтан авч, баярын нулимстай, магтаалын үгсийг чамгүй урсгасан. Ингэж эвий буурлуудын буянтай сайхан дүрийг ашиглаж, иргэдийн сэтгэлийн учгийг хөндөж чадав.

Гэтэл бодит амьдрал дээр нь очиж сурвалжлахад ХУД-ийн 4, 11 дүгээр хорооны 1-р хэсгийн ердөө 182 айл өрх газрын гэрчилгээгээ авсан байна. Тус хороонд өнөөдрийг хүртэл 10 гаруй жилийн хугацаанд 600 өрх айл 4000 гаруй иргэд амьдарч байгаа. Хэдийгээр эдгээр иргэд нийслэлийн хаягжилттай ч тэдний амьдарч буй газрынх нь зөвшөөрлийг өнөөдрийг хүртэл олгохгүй байгаа нь тэднийг тусгай зөвшөөрөл бүхий үйл ажиллагаа явуулдаг компаниудын дарангуйлалд ороход хүргээд байгаа аж.

Тодруулбал, 11 дүгээр хороонд тусгай зөвшөөрөл бүхий “Мухар-Улиас” ХХК нэгдүгээр хэсгийн айл өрхийн амьдардаг газартай кадастрын зургаа давхацуулан авсан байна. Тус компани газраа тэлэх гээд өнгөрсөн шөнө буюу 2015 оны 8-р сарын 11-нд хоёр шаланз хашаа ачиж ирснийг оршин суугчид эсэргүүцэхэд 30 гаруй харуул хамгаалалтын залуус иргэдийг айлган сүрдүүлсэн байна. Харин дүүргийн цагдаагийн хэлтсээс яаралтай арга хэмжээ авч үймээнийг намжаажээ.

“Мухар-Улиас” ХХК нь тус газар үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөлгүй бөгөөд бичиг баримт дутуу буюу гурвалсан гэрээ байхгүй аж. Гэсэн ч албан хүчээр хашаа барих гэж улайрч, оршин суугчдын амар тайван байдлыг алдагдуулж тэр бүү хэл айлган сүрдүүлсэн бусармаг үйлдэл гаргажээ.

Цаашдаа энэ мэтээр Зайсанд зөвхөн бэл бэнчинтэй баячуудын хороолол болж, уугуул иргэд нь шахагдаж газаргүй хохирч үлдэх үү. Хэдий болтол оршин суугчид газраа нойр, хоолгүй газраа манаж хонох вэ? 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24277
0 эможи
keyboard_arrow_up