ХУД-ийн ээлжит шуурхай зөвлөлгөөн болж өндөрлөлөө

2015 оны 8 сарын 11

      Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн 2015.08.10 өдөр боллоо.

Тус шуурхайгаар нийслэл, дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаварыг танилцуулж хэлтэс албададнийт  14  үүрэг даалгавар өгсөн байна.

     Тухайлбал, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтэст Хулгайн гэмт хэргийн эсрэг тодорхой арга хэмжээ зохион байгуулах, Засаг даргын Тамгын газарт Ээлжийн амралт эдлээгүй албан хаагчдыг амруулах, Татварын хэлтэст Нийслэлийн татварын хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан нийслэлийн албан татвар суутгагчдын бүртгэлийн санг үүсгэж, шинээр бий болгох ажлыг зохион байгуулах, Бүх хэлтэс албад Архивын улсын үзлэгт бэлтгэх, үйл ажиллагааг сайжруулах зэрэг үүрэг даалгавар өгчээ.

     Түүнчлэн шуурхай зөвлөлгөөнөөр өгсөн үүрэг даалгаварыг ажлын 8 өдөрт шийдвэрлэж, буцаан биелэлтийн талаар мэдэгдэх ёстой аж.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24246
0 эможи
keyboard_arrow_up