“Сурагч солилцооны хөтөлбөр-2015”-д оролцогч хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа
Хан-Уул дүүрэг, БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумтай 4 дэх жилдээ хамтран зохион байгуулж буй “Сурагч солилцооны хөтөлбөр-2015” буюу /Homestay/-д оролцогч хүүхдүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Бас-Оргил тэргүүтэй албаны хүмүүс оролцсон бөгөөд хүүхдүүдэд гарын бэлэг гардуулж цаашдаа улам сайн харилцаатай байж, хамтарч ажиллахдаа баяртай байх болно гэдгээ илэрхийлсэн юм.
Энэ удаагийн хөтөлбөрт Хан-Уул дүүргээс 10 хүүхэд 2 албан хаагч хамрагдаж Хаман суманд тусгай хөтөлбөрийн дагуу 2015 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 1 хүртэл дөрвөн өдөр аялаж Солонгос улсын соёл, зан заншил, ахуй амьдралтай танилцаад ирсэн билээ. Тэгвэл өнөөдөр Хаман сумын болон Хан-Уул дүүргийн сурагчид Тэрэлжид очиж Монголын хөдөө нутаг болон ёс заншил, ахуй амьдралтай танилцахаар хөдөллөө.
Түүнчлэн Хаман сумын хүүхдүүд манай улсад наймдугаар сарын 10-14-ыг хүртэл байх бөгөөд энэ хугацаанд Монголын байгаль, соёлын өв, түүх дурсгалын олон газартай танилцаж их зүйл шинээр мэдэж авна гэдэгт илтгэлтэй байна.