Иргэдийг картаа авч дуустал бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулна

2015 оны 8 сарын 03

 Нийслэлд 600-800 мянган иргэн автобусаар үйлчлүүлдэг гэсэн тоо бий. Тэгвэл нийтийн тээврийн системд цахим карт ашиглах болсноос хойш 130 мянган иргэн карт аваад байна. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудын 50 мянга нь картаа авчээ.

Оюутнуудын картыг ирэх сарын 15-наас Монголын оюутны холбоогоор дамжуулан олгох бол сурагчдын картыг хичээлийн шинэ жил эхлэхээр олгож эхлэж юм байна.

Мөн иргэдийг картаа худалдан авч дуустал бэлэн мөнгөний хайрцаг ажиллуулах аж. Дашрамд дурдахад, бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө тааруулж хийх ёстой.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24055
0 эможи
keyboard_arrow_up