Хан-Уул дүүргийн XI хорооны иргэдийн хэвлэлийн бага хурал хийлээ

2015 оны 7 сарын 30

Хан-Уул дүүргийн XI хорооны гэр хороололд нийт 706 өрх айл амьдардаг. Гэвч БОНХАЖЯ-наас тэдгээрийн 182-т нь газрын гэрчилгээ олгохоор болсон аж. Тодруулбал, 305 өрх айл давхцалтай гэдэг шалтгаанаар үлдэж, ямар ч шалтгаангүйгээр 219 өрх айл хоосон үлдэх болоод байгаа гэнэ.

Мөн БОНХАЖЯам тус хорооны нутаг дэвсгэрт байгаа 130 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг цуцална гэсэн боловч өнөөдрийг хүртэл цуцлаагүй, Зайсангийн аманд газрын эмх цэгцгүй байдал үүссэн зэрэг олон шалтгааны улмаас Хан-Уул дүүргийн XI хорооны иргэдийн төлөөлөл өөрсдийн тулгамдсан асуудлуудаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23992
0 эможи
keyboard_arrow_up