40 газрыг урт автобусанд зориулж засчээ

2015 оны 7 сарын 24

Урт автобусыг ирэх сард явуулахаар болсонтой холбогдуулан 40 газрыг засч, янзалжээУг автобусыг Монголд оруулж ирсэн байгаа юм. Наймдугаар сарын 15-наас нийтийн тээврийн үйлчилгээнд урт автобусыг явуулахаар болсон. 21 метр урттай уг автобусыг нийслэлд явуулахад зарим зам, тойргийг янзлах шаардлагатай хэмээн мэдээлж байсан. Энэ хүрээнд Энхтайваны өргөн чөлөөг урт автобусанд зориулж бүрэн чөлөөлсөн гэх мэдээллийг Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөр өглөө.

Урт автобусыг төв зам дагуу буюу Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл явуулахаар болсон. Иймээс энэ зам дагуу 40 байршлыг засч дуусчээ. Ингээд ирэх сарын 15-наас урт автобус нийтийн тээвэрт үйлчлэх юм байна.

Беларусын Минск хотод үйлдвэрлэсэн тус автобус нь 170 орчим хүний багтаамжтай бөгөөд 20 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гарна гэдгийг албаныхан хэлж байв. Манай улсаас гадна ОХУ, Герман, Латви болон Литва улсад үйлчилгээнд ашигладаг юм байна. Өмнө нь манай улсад 21 метр урттай автобус нийтийн тээврийн үйлчилгээнд огт явж байгаагүй бөгөөд түүхэндээ анх удаа Maz-215 маркийн залгаа автобусыг нийслэлчүүдийн хэрэгцээнд ашиглах гэж байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23949
0 эможи
keyboard_arrow_up