30 минутын дотор шилжиж суувал цахим картаар үнэгүй зорчино

2015 оны 7 сарын 24

Өнөөдрөөс эхлэн иргэд нийтийн тээврийн автобусаар цахим картаар үйлчлүүлж байна.

 

Гэвч мэдээлэл муу байгаагаас болж, иргэд картаа хаанаас худалдан авах, хэрхэн яаж үйлчлүүлэх, яаж цэнэглэх гээд ямар ч мэдээлэлгүй байгаа юм. Тиймээс өнөөдөр нийслэлийн удирдлагууд цахим системийн нээлт хийхдээ иргэдэд багагүй мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар “Улаанбаатар Смарт карт” компани нийслэлийн Тээврийн газартай хамтран 1100 орчим автобусанд цахим төлбөрийн машиныг суурилуулсан байна.

Картаа хаанаас худалдаж авах, хэрхэн цэнэглэх вэ?

Мөн иргэдэд зориулан 270 гаруй цэгээр цахим картыг худалдаалж эхэлжээ. Иргэдэд худалдаалах цахим картын үнэ 3600 төгрөг. Картаа аваад, дахин 500-50000 хүртэлх төгрөгөөр цэнэглэх боломжтой. Түүнчлэн олон автобус дамжиж суудаг иргэдийн хувьд дараагийн автобусандаа 30 минутын дотор шилжиж суувал цахим картаар үнэгүй үйлчлүүлэх аж. Цахим карт гурван төрөлтэй. Энгийн, оюутан, хүүхэд болон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн картууд бий.

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд картаа хэрхэн ашиглах вэ

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд нэг удаа цахим картаа худалдан авахад хангалттай гэнэ. Ингэхдээ картын үндсэн үнэ болох 3600 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны аль нэг салбарт тушаагаад, мөнгө тушаасан баримтаа авна. Ахмад настны хувьд энэхүү мөнгө тушаасан баримтаа цахим үнэмлэхний хуулбарын хамтаар авч, харьяа хороо болон хөдөлмөр, халамжийн төвүүдээдэд хандсанаар цахим картаа авах аж. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд мөнгө тушаасан баримт, группийн хурлын шийдвэрийн хуулбар болон иргэний үнэмлэхний хуулбараа авч, харьяа хороо болон халамжийн төвдөө хандаж, картаа авах юм байна. Ахмад настан нэг удаа карт авсан бол дахин цэнэглэх шаардлагагүйгээр үнэгүй зорчих аж.

Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг удаадаа картаа авсан тохиолдолд группийн хугацаа дуусах хүртэл хугацаанд нийтийн тээврээр үнэгүй зорчих байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23940
0 эможи
keyboard_arrow_up