120 мянгатын уулзварын замыг түр хаана

2015 оны 7 сарын 24

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний (120 мянгатын) уулзвар замд борооны ус зайлуулах сувгийн ажил хийгдэхтэй холбоотойгоор 2015 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд зөвхөн шөнийн цагаар буюу 22:00 цагаас 06:00 цаг хүртэл тэмдэглэгээт замуудыг хэсэгчлэн хааж засварын ажил явагдах тул та бүхэн тухайн уулзвар замаар зорчих үедээ зурагт үзүүлснээр хөдөлгөөнд оролцож явна уу?

Үүнд:


2015 оны долоодугаар сарын 24-ний шөнө 22:00 цагаас долоодугаар сарын 25-ны 06:00 цаг хүртэл хаагдах хэсэг


2015 оны долоодугаар сарын 25-ны шөнө 22:00 цагаас долоодугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл хаагдах хэсэг


2015 оны долоодугаар сарын 26-ны шөнө 22:00 цагаас долоодугаар сарын 27-ны 06:00 цаг хүртэл хаагдах хэсэг


Мөн Сүхбаатар дүүргийн нутаг Бээжингийн гудамж, Хөгжим бүжгийн коллежийн уулзвараас Чингис зочид буудлын арын уулзвар хүртэлх замд 2015 оны долоодугаар сарын 25-ны өдрийн 22:00 цагаас долоодугаар сарын 27-ны өдрийн 06:00 цаг хүртэл засвар арчлалтын ажил хийгдэх гэж байгаатай холбогдуулан тэмдэглэгээт замуудыг хаах тул та бүхэн бусад саадгүй замуудыг сонгож зорчоорой!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23938
0 эможи
keyboard_arrow_up