Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд
09:00 цагт: АНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Эмэгтэйчүүдийн Хувиараа бизнес Эрхлэлтийг Дэмжих Төсөл“-д Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 16-аас дээш насны охид, эмэгтэйчүүдэд бизнес эрхлэгчийн сэтгэлгээ, бизнес хийх ур чадварыг суулгах, санхүүгийн боловсрол олгох зорилготой сургалт зохион байгуулах гэж байна. Сургалт 21-р хорооллын Миний захын ард "Эрдэнэт-Од" зоогийн газарт болно. Утас: 88019166
09:00 цагт: Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” баяр наадам эхэлнэ.
09:00 цагт: НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал 5 давхарын хурлын танхимд эхлэж, Эрчим хүчний 1 дүгээр зэрэглэлийн хэрэглэгчдэд хийсэн хяналт шалгалт, Геодези зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас:91887887
09:30 цагт: Арслантай гүүрийн Усан хөшигний нээлт болно. Энэ үеэр нийслэлийн нутаг дэвсгэрт барьсан усан ориглуурын үйл ажиллагаатай Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас танилцана. Утас: 88781218, 325044
10:00 цагт: Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар "Барилгын талбайн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагын хэрэгжилтийн байдал"-тай газар дээр нь танилцаж үнэлэлт дүгнэлт, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгнө. Утас: 90110009
11:00 цагт: Манай улсад Технологи ба инновацийг дэмжих төвүүдийн сүлжээг байгуулах гэрээг БСШУ-ны дэд сайд Б.Тулга, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Ерөнхий захирал Ф.Гарри нар үзэглэх ёслол БСШУЯ-нд болно. Утас: 8119897
11:00 цагт: "Гванжу-2015" Универсиадад амжилттай оролцсон баг тамирчдыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордон, Ёслол хүндэтгэлийн А танхимд хүлээн авч уулзана. Мөн үеэр амжилт гаргаж медаль авсан тамирчдад Засгийн газрын мөнгөн шагнал олгоно.
11:00 цагт: Хепатит С вирус илэрүүлдэг оношлогоо эмчилгээ хяналтын талаар ХӨСҮТ-өөс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Үндэсний төв архивын үзэсгэлэнгийн танхимд БНХАУ-ын Төрийн архивын удирдах газраас МУ-ын Архивын ерөнхий газарт архивын техник хэрэгсэл буцалтгүй тусламжаар хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа болно. БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчид болон АЕГ-ын удирдлагууд оролцоно.Утас: 266118, 99169053
11:00 цагт: Монгол туургатны Их даншиг наадмыг 100 гаруй жилийн дараа Улаанбаатар хотноо Хүй долоон худагийн дэнж дээр ирэх наймдугаар сард зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан Монголын Бурхан Шашны төв болон НЗДТГ-аас хамтран хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал НЗДТГ-ын А танхимд болно. Утас: 88781218 325044
13:00 цагт: "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Google Street View, Google Соёлын Институтийн нээлт Монголын Үндэсний музейд болно. Нээлтэнд Google-ийн Ази номхон далайн бүсийн хариуцсан захирал Сюзн Пойнтер, Хотын дарга Э.Бат-Үүл оролцоно. Нээлтийн үеэр Монгол Улсын гол музейнүүд болон нийслэлийн хотын гудамж талбай, Монгол наадмын өргөн хэмжээст тусгай зураглалыг авч Google-ийн санд оруулсан ажлаа тайлагнана.
13:00 цагт: Монголын хөнгөн атлетикийн холбооноос энэ сарын 26-ны өдөр Төв аймгийн "Өндөр дов" хэмээх газар зохион байгуулах "Тал нутгийн марафон"-ы талаар "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 99100530
15:00 цагт: Монгол Улсын Стандартчилал, хэмжил зүйн газар ОХУ-ын Стандартчиллын байгууллага болон ОХУ-ын Итгэмжлэлийн байгууллагууд хооронд хамтын ажиллагааны харилцан ойлголцлолын санамж бичигт гарын үсэг зурах чухал үйл ажиллагаа Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно. Утас: 99006864