Автобусны смарт картыг хэрхэн хэрэглэх вэ

2015 оны 7 сарын 22

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл 2015 оны долоодугаар сарын 24-ний өдрөөс Улаанбаатар хотод хэрэгжиж эхэлнэ. Тус төслийн нээлтийн ажиллагаа тухайн өдрийн 10 цагт Чингис хааны талбайд болно. Нээлтийн үеэр,

- Иргэдэд мэдээлэл зааварчилгаа өгөх
- Карт цэнэглэх, борлуулах цэг ажиллуулах
- НХҮГ карт олгох
- Автобусууд танилцуулах, туршилтын карт уншуулж үзүүлэх
- Тэмцээн уралдаан зохион байгуулах
- Урлагийн тоглолт үзүүлэх зэрэг арга хэмжээнүүд болно.

Нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийн хүрээнд нийслэлийн хэмжээнд карт цэнэглэх, борлуулах  500 цэгийг ажиллуулж эхлэх бөгөөд та өөрт хамгийн ойр байрлах цэгээс "U money" картаа худалдан авч өөрийн хэрэглээндээ тохируулан цэнэглэж нийтийн тээврээр зорчихдоо хэрэглэх боломжтой.

Та бүхэнд "U money" картын талаар товч танилцуулгыг хүргэж байна.


"U money" карт гэж юу вэ?

1.     “U money”  гэдэг нь компанийн тодорхойлсон техникийн тодорхойлолтоос хамаарч компанийн баталсан Chip болон Application-г агуулж Umoney брендийн тэмдгийг хэвлэсэн урьдчилсан төлбөрийн электрон хэлбэрийг компани шууд болон хамтрагч компаниар дамжуулж гаргасан картыг хэлнэ.


2.     Карт ашиглах

  • Үйлчлүүлэгч нь “Umoney” хаяг бүхий карт борлуулах, цэнэглэх аль ч цэгээс үйлчилгээ авч болно.
  • “U money карт борлуулах цэнэглэх цэг”-үүд нь автобусны буудлуудын ойролцоох худалдаа, үйлчилгээний төвүүдэд байрлана.
  • Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо урд  хаалгаар орж карт унших төхөөрөмжид картаа ойртуулан уншуулна.
  • Нэг картаар олон зорчигчийн төлбөр хийхийн тулд эхлээд жолоочид хамт зорчих хүнийхээ тоог хэлж дараа нь картаа уншуулна. (Хөнгөлөлттэй зорчих картын хувьд боломжгүй!)
  • Буухдаа арын хаалганы төхөөрөмжид картаа уншуулж бууна.

3.     Карт цэнэглэх

  • “U money карт борлуулах, цэнэглэх цэг” хаяг бүхий автобусны буудлын ойролцоох худалдаа, үйлчилгээний төвүүдэд байрлах цэгүүдэд болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хандана.
  • Карт нэг удаад цэнэглэх мөнгөн дүнгийн доод хэмжээ 500 төгрөг, дээд хэмжээ 90,000 төгрөг бөгөөд картын нийт үлдэгдэлийн дээд хэмжээ 500,000 байж болно.

4.     Карт борлуулах

  • Картыг “U money” хаяг бүхий автобусны буудлын ойролцоох худалдаа үйлчилгээний газруудад байрлах карт борлуулах, цэнэглэх цэгүүд болон “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвөөс худалдан авах боломжтой.

5.     Хэрэглэгчийн төв

  • Хэрэглэгчийн төв нь “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн төв байр (Нийслэлийн засаг захиргааны IV байр)-ний 3 дахварт байрлана.
  • Даваа-Баасан гарагуудад 09:00-18:00 цагт ажиллана. Бямба, ням гарагт амарна. Утас: 78111289
  • Хэрэглэгчийн төвд иргэд санал гомдлоо хүргүүлэх болон “U money” картын худалдаа, цэнэглэх үйлчилгээ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.

6.     Картын төрөл

  • Энгийн карт
  • Хүүхдийн картаар ерөнхий боловсролын сургуулын насны хүүхэд хөнгөлөлттэйгөөр зорчино.
  • Хөнгөлөлттэй зорчих картаар оюутан, цагдаа, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих боломжтой. Хөнгөлөлттэй зорчих “U money” картыг оюутан ньөөрийн суралцдаг сургуулиасаа, Өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь өөрийн харъяа хороодоос, Цагдаагийн албан хаагч нь өөрийн харъя байгууллагаас тус тус авч хэрэглэх боломжтой.
  • Хөнгөлөлттэй зорчих “U money” картаа гэмтээж, хаяж үрэгдүүлээд дахин авах бол “Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн хэрэглэгчийн төвд хандана уу
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23868
0 эможи
keyboard_arrow_up