Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 7 сарын 21

09:00 цагт: Азийн зан үйлийн нийгэмлэгийн “Язгуур шүтлэг ба байгаль, соёлын экологийн асуудал” сэдэвт хурал ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын хурлын танхим, III давхар, 303 тоотод үргэлжилнэ. Утас: 99018026


10:30 цагт: Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулах охид, эмэгтэйчүүдийн анхдугаар лиг нээлтээ хийх гэж байгаатай холбогдуулан МХБХ-ноос өөрийн байранд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11:00 цагт: Үндэсний газар зүйн нийгэмлэгийн 2007 оны адал явдалт аяллын шагналт, Австралийн 2006 оны шилдэг адал явдалт аялагч, зохиолч, кино найруулагч, илтгэгч Тим Көүп-ийг “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол, тэмдэг, “Монголын аялал жуулчлалын элч” өргөмжлөлөөр шагнах ёслолын ажиллагаа  БОНХАЖЯ-ны ХААН танхимд болно. Утас: 260718, 99906083


11:00 цагт: Өнөөгийн Төр засаг- Чингис Хааны талаар дэлхийн түвшний,нээлтийн болон Олон Улсын Заншлын хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас мухар сүсэгт хэт автагдаж,үл бүтэх хүмүүсийн аманд багтаж аливаад хоцрогдсон, явцуу, буруу хандлагатай байгааг яаралтай засахыг шаардаж байна гэсэн сэдвээр Чингис хааны Дэлхийн академийн Тэргүүн, Хунтайж П.Давааням шавь нарын хамт МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлав.


11:00 цагт: Спортын ордны Хурлын танхимд Монголын оюутны спортын холбооноос хэвлэлийн хурал зарлалаа. Дэлхийн оюутны зуны Универсиад наадмын мэдээлэл, тамирчдын амжилт, хувийн норм, спортын цол зэрэг хангасан гээд мэдээлэл хийнэ.


12:00 цагт: "Стандарт мах" ХХК-ийн захирал асан н.Ууганбаатарын залилангийн хэргийн талаар хохирогч Ч.Амаахүү "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23801
0 эможи
keyboard_arrow_up