Баруун 4 зам хүртэлх засварын ажил үргэлжилнэ

2015 оны 7 сарын 16

Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн барилгажилт бүтээн байгуулалтын үйл ажиллагаа, өнөөгийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан дулааны болон цэвэр бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийгдэх, төлөвлөгөөний дагуу 2015 оны 07 сарын 13-ны 23 цагаас 2015 оны 08 сарын 14-ний өдөр хүртлэх хугацаанд Энхтайваны өргөн чөлөө Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл зам хаагдана. Иймд тухайн замыг сонгон хөдөлгөөнд оролцдог иргэд Баруун сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжийг сонгож явна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23785
0 эможи
keyboard_arrow_up