С.Баярмагнай: Энэ жил цэрэг, техникийн тоо бүртгэлийн ажлыг 93.2 хувьтай хийж гүйцэтгэсэн

2015 оны 7 сарын 10

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнайтай ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ оны байдлаар танай цэргийн штабын үйл ажиллагаа хэр амжилттай явж байна вэ?

Манай цэргийн штаб 2015 оны Нийслэлийн ерөнхий арга хэмжээний төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ төлөвлөгөөний дагуу оны эхэнд цэрэг, техникийн тоо бүртгэл гэж том компанит ажлыг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан. Энэ үйл ажиллагааг анхан шатны нэгж болох хорооны нутаг дэвсгэрийн Засаг даргын байранд явуулсан. Үүнд 18-50 насны иргэд хамрагддаг бөгөөд манай нийт хүн амын гуравны нэг нь цэргийн насны иргэд байдаг. Энэ жил 36000 хүнд цэрэг техникийн тоо бүртгэлийг явуулсан бөгөөд 93.2 хувьтай уг ажлыг хийж гүйцэтгэсэн. Дараагийн ээлжинд бид Зэвсэгт хүчний 94 жилийн ойн хүрээнд буюу Монгол цэргийн өдрийг тохиолдуулаад гуравдугаар сарын 14-нд дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа зэвсэгт хүчний дөрвөн цэргийн анги хороодуудтайгаа хамтраад иргэддээ бүсчилсэн хэлбэрээр штабын ажлаа сурталчилсан. Мөн манай 4 цэргийн анги хамтраад Хэргэм зэргийн бахархалын өдөр буюу Зэвсэгт хүчний 94 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн.  Энэ ойтой давхацуулаад Хан-уул дүүргийн 50 жилийн ойг угтан 2 жилд нэг удаа зохион байгуулдаг Засаг даргын нэрэмжит цэрэг спортын “Дөл” тоглолтыг зохион байгууллаа. Үүнд 17 сургуулийн 300 гаруй сурагчид маш идэвхтэй оролцсон. Үүнд Аварга дунд сургууль түрүүлж, мөн нийслэлийн хэмжээнд амжилттай оролцсон байгаа. Түүний дараа бид 50 жилийн ойг угтан цэргийн жинхэнэ албанд татагдах болон халагдаж ирсэн дайчдыгаа хүлээж авсан. Энэ үйл ажиллагаагаа 100 хувь ханган биелүүлсэн байгаа.

Танай штаб маш амжилттай ажиллаж байгаа юм байна. Тэгвэл уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол цэргийн жавхаа” уралдааны хүрээнд энэ жил ямар үйл ажиллагааг зохион байгуулсан бэ?

Нийслэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Монгол цэргийн жавхаа” анги байгууллагуудын тохижилт, цэрэг эх оронч хүмүүжил, жагсаалт байдал хилийн цэргийн бахархалыг сайжруулахад хандсан уралдааныг 2015 оны тавдугаар сарын 23-нд зохион байгуулсан. Уг тэмцээнд түрүү жил зэвсэгт хүчний 120 дугаар анги  түрүүлж байсан. Энэ жил манай 326-р анги 3 дугаар байранд орсон байгаа. Мөн дүүргийн50 жилийн ойн хүрээнд энэ арга хэмжээнд Номинациуд дэвшүүлсэн бөгөөд манайх хамгийн содон хувцасаар илжилссэн анги болж 1-р байранд ороод 500 мянган төгрөгөөр шагнуулсан. Үүнийгээ дүүргийн 50 жилийн ойд барьж байгаа ажлын нэгэн том бэлэг гэж үзэж байгаа.

Бид цаашдаа ч зохион байгуулах үйл ажилллагаагаа 50 жилийн ойтойгоо холбож зохион байгуулана. Удахгүй Тусгай тактикийн команд штабын хээрийн  сургуулилалт болох гэж байгаа. Одоо төлөвлөгөөний дагуу ажиллаад байна.

Энэ сургуулилт хэзээнээс эхлэх вэ. Бэлтгэл ажил хэр явж байна?

Энэ сургуулилт маань 9 сарын 7-21-нд зохион байгуулагдана. Үүнд цэргийн алба хаасан иргэд хамраддаг бөгөөд бид гэрээг нь байгуулаад, үйл ажиллагааг нь явуулахад бэлэн болоод байна. Дайчилгаа удирдах бүлэг болон цугларан шилжүүлэх хороодтойгоо урьдчилсан хэлбэрээр сургалтуудаа хийж байна. Мөн 7 сарын сүүл 8 сарын эхээр хэд хэдэн сургалтуудыг хийхэр төлөвлөөд байгаа. Харин 10 сард цэргийн албанд явуулсан хүмүүсээ хүлээж авна, цэргийн жинхэнэ албанд татагдах хүмүүсээ анги байгуулагад нь хүлээлгэж өгөх зэрэг ажлууд хийгдэнэ. Одоо ажлаа дүгнэх, дутуугаа нөхөх ажлууд албан ёсоор хийгдэж байгаа.  Ямартай ч манай үйл ажиллагаа төлөвлөгөөний дагуу явагдаж байна.

Танай штаб шалган туслах ажил хийдэг гэсэн. Одоогоор хичнээн байгууллага шалгасан бэ?

Тийм. Одоогийн байдлаар манайх 2 байгууллага шалгаад байна. Хуулийнхаа хүрээнд манай нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагад шалган туслах ажил хийдэг. Цаашдаа 8 сарын сүүлээр 9, 10  сарын эхээр үлдсэн 4 байгууллагыг шалгах ажлыг төлөвлөөд байна. Өчигдөр “Говь” ХХК шалгасан. Тус компани 1000 гаруй ажилтантайгаас 200 гаруй нь цэргийн насны хүмүүс байсан. Тэдгээр хүмүүсийг шалгаж асуудлыг нь шийдвэрлэж, хуулийн дагуу зөрчлийг нь арилгасан. Мөн хуулиа мэдэхгүй байгаа хүмүүст нь хуулийг таниулах ажлыг зохион байгуулсан. Ирэх долоо хоногт Витафит компанид шалган туслах үйл ажиллагааг явуулахаар төлөвлөөд байна.

Ярилцсанд баярлалаа. Сайхан наадаарай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23747
0 эможи
keyboard_arrow_up