Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд
11:00 цагт Хэвлэлийн Хүрээлэнд АСЕМ-ын "Найрсаг Улаанбаатар" аяны хүрээнд долоодугаар сарын 11-нд зохион байгуулах урлаг, соёлын хамгийн том нэгдсэн арга хэмжээний талаар Нийслэлийн соёл урлагийн газраас мэдээлэл хийнэ. Хуралд манай нэрт продюссер, найруулагч, дуучин, хөгжимчдийн төлөөлөл оролцоно.
11:00 цагт Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн институтээс тусагай зөвшөөрөл гардуулах ёслолын ажиллагаа Монгол Улсыэ Сангийн яамны байранд болно. Утас: 99127917
12:00 цагт Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жил, Ардын хувьсгалын 94 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигын дагуу Сүхбаатар дүүргээс шагнуулсан иргэдийн шагналыг тус Засаг даргын Тамгын газрын 9 давхрын хурлын танхимд гардуулна.
12:00 цагт "Гэгээн гурван үсэг бичиг" судар бичлэгийн үзэсгэлэнгийн нээлт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд гарах болно. Утас: 99259197, 89607602
13:00 цагт НЗДТГ-ын Б зааланд НИТХ-ын дарга Д.Баттулга Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компаниудад батламж гардуулна. Утас: 99979799