ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан боллоо

2015 оны 7 сарын 09

    ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан өнөөдөр 10:00 цагт Иргэний танхимд эхэлсэн юм. Хуралд нийт Иргэдийн хурлын төлөөлөгчид, дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг оролцож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг хурлыг даргалан явууллаа.

Энэ удаагийн хуралдааны онцлог нь Орон нутагт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын/сургууль, цэцэрлэг, гэрэлтүүлэг, явган зам г.м/ явцыг хагас жилээр сонсгох, цаашдын ажлыг эрчимүүлэх, хэмнэлтийн горимд шилжих зорилгоор бусад тэвчиж болох зардлаа бууруулах, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хагас жилийн тайланг сонсож, төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналуудыг хэлэлцэх мөн Залуучууд хөгжлийн хөтөлбөрийг батлаж байгаагаараа нилээд онцлогтой болж байна.

Өнөөдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит хуралдаанаар дүүргийн нийгэм эдийн засгийн байдлын тухай статистикийн албан ёсны мэдээллийн Статисикийн хэлтсийн дарга О.Гэрэл танилцуулсан бол Татварын орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаар Татварын хэлтсийн дарга Б.Бадам мэдээлэл хийж танилцуулсан юм. Мөн дүүргийн 2015 оны тодотгосон төсвийн тухай, дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт оруулах тухай, төлбөр үйлчилгээний тариф батлах тухай асуудлыг танилцуулж хэлэлцэх юм.

ХУД-ийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдаан талаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэгээс тодрууллаа.

     Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XII хуралдааны хэлэлцэх гол асуудлууд юу байна вэ?

Ер нь хамгийн гол нь төсвийг ариг гамтай, тэсрэлтгүй жигд зарцуулах нь хамгийн чухал. Бид нар орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг хуучин байдлаас нь дутаахгүйгээр батлах гэж зорьж байна. Түүнчлэн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр хоёр хороон дээр гэрэлтүүлгийн ажлыг хийж дуусгах гэж байна. Мөн манай хэлэлцүүлгийн явцад “Хан-Залуус” хөтөлбөрийн залуучууддаа хөрөнгө гаргаж өгөх талаар хэлэлцээд 75 сая төгрөг тавигдлаа. Энэ бол нилээн их мөнгө гэхдээ бид нар одооноос залуучуудыгаа хөгжүүлэх хэрэгтэй. Хүүхдийг бас их хөгжүүлж тал дээр анхаарч ажиллаж байгаа “Хүүхдэд Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрт нэг тэрбум 500 мянган төгрөгийн төсөв батлагдаад хэлэлцэгдээд явж байна.

     Залуучуудын хөтөлбөрт тавигдсан зорилтуудаас хэлж болох уу?

Ерөөсөө үүний гол зорилго бол залуучуудыг нийгэмдээ идэвхтэй болгох юм. Мөн бид нар ИТХ дээр дүүргийн дүрэм хэлэлцэх гэж зорьж байгаа. Энэ дүрмэнд залуучууд, ХУД-ийн иргэд ямар эрх үүрэгтэй оролцох юм бэ гэдэг талаараа ярьж байгаа. Ер нь залуучуудыг хөгжүүлэх, дандаа компьютер ширтэж суух биш жоохон эргэн тойрноо харж хороод болон дүүргийн ажилд идэвхтэй оролцох, залуучуудын чөлөөт цагаа боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Мөн гол зорилго нь архигүй орчинд залуучуудыг өсгөж хүмүүжүүлж, архигүй цэнгээний газруудыг нээхийг зорьж байна. Хөтөлбөрийнхөө хүрээнд залуусыг РС тоглоомонд донтохгүй байх, сошиал ертөнцөд зөв харьцааг бий болгох тал дээр анхаарч ажиллана. Мөн аль нэг намд элссэн хүн энэ Хан-Залуус хөтөлбөрт оролцохгүй байхыг санал болгож байгаа юм.

123

123

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23715
0 эможи
keyboard_arrow_up