Мэндчилгээ

2015 оны 7 сарын 09

Эцэг өвгөдөөс улбаалан ирсэн он цагийн соёл түүх, олон зууны уламжлал заншлын цогц Монгол наадам бол та бидний  тусгаар тогтнолын үнэ цэнэ, төрөө дээдлэхүйн эрхэм хүндэтгэл, эв эеийн бататгал билээ.

 

Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний Их баяр наадам, Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ойн баяраа угтан Хан-Уул дүүргээс тохижилт, бүтээн байгуулалтын ажлаараа эрхэм олон наадамчиддаа бэлэг  барьж байна.

Бид бүхэн Шууд ардчилал-Иргэдийн оролцоог тууштай дэмжиж орон нутгийн бүтээн байгуулалтанд Иргэдийн бүлгийг түлхүү ажиллуулан, Нийслэл дүүргийн хөрөнгө оруулалтаар иргэд та бүхний гарт баригдаж, нүдэнд харагдахуйц тэр дундаа зам, гэрэлтүүлэг, тохижилт, бүтээн байгуулалтын чиглэлээр иргэдийнхээ саналыг сонсон тэднийгээ дэмжиж, хамтарч хийж хэрэгжүүлсэн бүтээлч ажлууд манай дүүрэгт олон байна.

Бид 2014-2015 ондоо дүүргийнхээ Нисэх, Яармагийн авто зам, Биокомбинат, Шувуун Фабрик, Өлзийт хорооллын шинэ авто замууд, Дунд гол, Чингисийн өргөн чөлөө зэрэг төв замын асуудлаа бүрэн шийдлээ.

 Мөн Нисэх, Яармагийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгож, шинээр цэцэрлэг, сургууль ашиглалтанд оруулан “Хоггүй-Хороо-Дүүрэг” болохоор хичээн ажиллаж байна.

Хан-Уул дүүргийн иргэд  бидний амьдрах орчин ажил, бүтээл дээшилж, үр хүүхэд минь эрүүл саруул өсөн торниж, ахмадууд минь энх тунх амьдарч, бидний амьдралын хамгийн сайхан цаг мөчүүдэд хамтдаа түүхээ бичин үлдээж байна.

        Хан-Уулчууд та бүхэн дэлхийд ганц Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.

 

 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН  ДАРГА  Д.БАТБИЛЭГ                      

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН  ЗАСАГ ДАРГА  Ж.ГАНХУЯГ 

                                                                   

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23707
0 эможи
keyboard_arrow_up