Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 7 сарын 09

10:00 цагт Вьетнамын Хөдөлмөрийн ерөнхий холбооны ерөнхийлөгч, Улс төрийн товчооны гишүүн Тан Тун Нгог тэргүүтэй төлөөлөгчид МҮЭХ-ны удирдлагуудтай уулзана. Уулзалт МҮЭХ-ны байранд болно. Утас: 99027019, 88007709


10:00 цагт “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК болон Монголын геологи, уул уурхайн мэргэжлийн институт хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа Монголын хөрөнгийн биржийн байранд болно


10:00 цагт эх орныхоо зүүн аймгуудыг тойрох аяллаа  эхлүүлэх гэж байгаа Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубын гишүүн Ч.Мөнгөндалайг гаргаж өгөх хэвлэлийн хурал Монголын Залуучуудын Холбооны байранд болно. Утас: 88020633, 89179891


11:30 цагт Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр 2 дахь жилдээ ажиллаж байгаа “Тоёота” компани энэ жилийн Үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөхийг Тоёота компанийн Ланд Крузер-200 автомашинаар шагнах болон баяр наадмын бай шагналын талаар Баяр наадмыг зохион байгуулах хороо, Тоёота компанийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. НЗДТГ-ын Б танхимд. Энэ үеэр түрүү бөхийн бай шагналд өгөх автомашиныг Чингисийн талбайд танилцуулна.  Утас: 91040607


12:30 цагт Эмийн гаж нөлөөний улмаас хүндээр өвдөөд байгаа Э.Эрдэнэбулган охины ар гэрийнхэн Үндэсний мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ.


14:00 цагт Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт "ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ӨРӨӨ"-ны нээлтийн арга хэмжээ болно. Утас-99206599

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23691
0 эможи
keyboard_arrow_up