ХУД-ийн албан хаагчид төрийн албан хаагчийн тангарагаа өргөлөө

2015 оны 7 сарын 08

Монгол Улсын төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу өнөөдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчид төр, ард түмнийхээ төлөө үнэнч шударга ажиллахаа тангараглалаа. 

Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд  Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг.

Төрийн жинхэнэ албан хаагчын тангараг өргөж, улс орон, ард түмнийхээ төлөө үнэнчээр зүтгэх чин хүслээр дүүрэн байгаа ЗДТГ-ын албан хаагч залуустаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23684
0 эможи
keyboard_arrow_up