ӨЭМТ-үүдийн гурвалсан гэрээг дүгнэлээ

2015 оны 7 сарын 08

       Эрүүл Мэндийн Сайдын 2013 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 26 тоот  “Өрхийн эрүүл мэндийн төвтэй холбоотой зарим арга хэмжээний тухай” тушаал, дүүргийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/175 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 14  Өрхийн эрүүл мэндийн төвийн 2015 оны гүйцэтгэлийн гэрээний биелэлтийг  эхний хагас жилийн байдлаар дүгнэж,  ажлын хэсгийн гишүүдээс саналуудыг  авч нэгтгэлээ.

Нийслэлийн Засаг Даргын 2014 оны 04 дүгээрсарын 09-ны өдрийн А/274 тоот захирамжийн 3 дугаар хавсралтын 3-т заагдсан  “Өрхийн эрүүл мэндийн төвийн гүйцэтгэлийн гэрээг дүгнэх шалгуур үзүүлэлт”-ийн дагуу 3 багц 16  үзүүлэлтээр 14 Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн гүйцэтгэлийн гэрээг 2015 оны 06 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд дүгнэлээ.

2014 оны жилийн эцсийн гурвалсан гэрээний дүгнэлтээр хангалтгүй үнэлгээ авсан Мөнхбадрах, Аяут, Мэндсаруул өрх ӨЭМТ-үүд ажил сайжруулах төлөвлөгөөний дагуу эхний хагас жилд хийж гүйцэтгэсэн ажлаа танилцуулж, тайлагнасан.

90 дээш хувийн биелэлттэй Манал-үйлс, Энхбуянтманал, Мэндсаруул өрх, Аяут, Амгалан өрх, Уясах эдгээр 6 Өрхийн эрүүл мэндийн төв дүгнэгдсэнээс 236,50 оноо буюу 94,6%-иар А үнэлгээгээр Манал-үйлс ӨЭМТ нэгдүгээр, 236,30 оноо буюу 94,52%-иар А үнэлгээгээр Энхбуянтманал, Мэндсаруул өрх ӨЭМТ-үүд хоёрдугаар,  229.30 оноо буюу  91.72%-иар А үнэлгээгээр Аяут  ӨЭМТ гуравдугаар байранд тус тус шалгарлаа.

Гэрээг дүгнэсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн ӨЭМТ-үүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тулгамдаж буй асуудлын хүрээнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, санал  солилцсон.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн болон ӨЭМТ-үүдийн дарга нарын 2015 оны 07 сарын 06-ны өдрийн өргөтгөсөн  хурлаар эцсийн үнэлгээг хэлэлцүүлж баталгаажууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23669
0 эможи
keyboard_arrow_up