Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 7 сарын 07

09:00 – 11:00 цагт ДТГ-ын Тэргүүн нартай яамд, агентлаг, нийслэл, аймаг, орон нутаг, МҮХАҮТ, МАОЭНХ, барилга, ноос, ноолуур, хүнс зэрэг салбарын холбоодын төлөөлөл хоёр талын уулзалт зохион байгуулна /ДТГ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн/


10:00 цагт НМХГ-ын хурлын танхимд даргын зөвлөлийн хурлаар саун, бассейн, халуун усны газруудад хийсэн төлөвлөгөөт шалгалтын дүнгийн тухай, ахуйн хог хаягдлын тээврийн үйлчилгээ эрхэлж буй ААНБ-ын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын талаар нээлттэй хэлэлцэнэ. Харилцах утас: 91887887


10:30 цагт ШӨХТГ, Шударга төрийн төлөө ТББ-тай хамтран авто машин ачих түгжих асуудлын улмаас хохирсон иргэдийн хохиролыг барагдуулж байгаа үйл явцын мэдээллийг өгнө. 91021020


11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт Дэлхийн Хүн Амын өдрийг Монгол Улсад тэмдэглэх гэж буйтай холбогдуулан НҮБ-ын Хүн Амын Сан, ҮСХ, ОБЕГ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна. Утас 99023258, 99013872


11:00 цагт "Хэвлэлийн Хүрээлэнд" Монголчуудын татвар зээлийн мөнгөөр гадаадын аж үйлдвэрийн салбарыг дэмждэг дарга нарын булхайтай үйлдлийн талаар зарим холбоод, ХХК-ууд мэдээлэл хийнэ.


11:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Эрүүл элэг” үндэсний арга хэмжээний өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөлөөс хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гарч байгаа гажуудлын талаар мэдээлэл хийнэ.


11.00 цагт Хуульчдын танхимд /Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3-р давхарт/ 2015 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтын тов зарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурлыг зохион байгуулна. Тус хэвлэлийн бага хурлаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам, бүртгэл, шалгалтын товын талаар мэдээлэл өгөхөөс гадна сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Утас:9900-2019


11:30 – 12:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ДТГ-ын Тэргүүн нарыг хүлээн авч уулзана /ДТГ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн/


12:00 цагт УИХ-ын гишүүн, түүхийн ухааны доктор (PhD) Ёндонгийн Отгонбаярын МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫН ТОВЧООН түүхэн цуврал бүтээлийн "ДЭЛХИЙН ИХ ХУВЬСГАЛЫН СҮҮДЭРТ" гуравдугаар дэвтрийн нээлт болно.
Номын нээлт: Тусгаар Тогтнолын Ордоны Номын Санд Холбоо барих утас: 77444181, 99112957, 88306080, 88914408


12:15 - 12:45 цагт  Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ДТГ-ын Тэргүүн нарыг хүлээн авч уулзана /ДТГ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн/


12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Налайхад амиа алдсан иргэний ар гэрийнхэн цагдаагийн байгууллагын албан хаагчдын зохион байгуулалттай гэмт хэргийн талаар мэдээлнэ.


14:00 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.



14:45 – 15:00 цагт  ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг зөвлөгөөний хаалтын үг хэлнэ /ДТГ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн/


 

15:30 – 17:00 цагт Арьс ширний үйлдвэрлэлийн цогцолборын үйл ажиллагаатай танилцана /Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны удирдлага, төлөөлөл байлцана//ДТГ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн нарын зөвлөгөөн/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23608
0 эможи
keyboard_arrow_up