Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 7 сарын 06

08:30 цагт Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөлгөөн Хангарди ордны 14 давхарт болно. Энэ үеэр дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар болон тулгамдаж буй асуудлууд, өмнөх шуурхай дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулна.  Утас: 88054500


10:00 цагт Зэвсэгт хүчний жанжин штабт Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол улсын зэвсэгт хүчний цэргийн багийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа болно. Арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн батлан хамгаалахын сайд Ц.Цолмон ЗХЖШ-ын дарга  хошууч генерал Д.Даваа болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, тэдний ар гэрийн төлөөлөл оролцоно. Утас: 99160187


10:00 цагт Вьетнам улсын Нийгмийн хамгааллын газрын төлөөлөгчид хамтын ажиллагааныхаа хүрээнд манай улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар хүрэлцэн ирсэн байна. НДЕГ-т албан уулзалт болох ба энэ үеэр МУ-ын нийгмийн хамгааллын тогтолцоо, эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн салбарын хөгжил зэрэг сэдвээр ярилцах юм.  Утас: 99070054


10:30 цагт Үндэсний их баяр наадмын худалдаа үйлчилгээний талаар нэгдсэн мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал  Хангарди ордоны 14 давхарт болно. Утас: 96586689


11:00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд /Хуучнаар Цагдаагийн ерөнхий газар/ Баяр наадмын хамгаалалт, зохион байгуулалтын талаар  Хэвлэлийн бага хурал болно.


11:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 144 айлын орон сууцны барилгын нээлт болно. Нээлтийн ёслолд НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар оролцож, дахин төлөвлөлтөд хамрагдаж буй иргэдэд орон сууцны түлхүүр гардуулна. Хаяг: БЗД-ийн 8-р хороо, Улаанхуарангийн эцсийн автобусны буудлаас зүүн хойш 150 м. Утас: 99979799


11:00 цагт Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд /Хуучнаар Цагдаагийн ерөнхий газар/ Баяр наадмын хамгаалалт, зохион байгуулалтын талаар Хэвлэлийн бага хурал болно.


12:00 цагт Нийслэлийн анхны дагуул хот Налайхын Захирагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа  Налайхын талбайд болно. Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг баталгаажуулж, цаашид хот байгуулах ажлыг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 91040607


12:00 цагт Их Монгол улсын хаан Хубилайн мэндэлсэний 800 жилийн ойд зориулан гаргасан Мөнгөн Зоосны нээлтийн ажиллагаа Арт хаус төвийн үэзсгэлэнгийн танхимд болно.


12:30 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монголын Уран бүтээлчид Италийн “La Cenerentola” гала концертод оролцох болсон талаар дуучид, уран бүтээлчид мэдээлэл хийнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23556
0 эможи
keyboard_arrow_up