ХУД, АПУ компани хамтран “Монгол Цуур” төслийг хэрэгжүүлнэ

2015 оны 7 сарын 03

Өнөөдөр Хан-Уул дүүргийн ЗДТГ болон Соёлын өвийг дээдлэгч АПУ хувьцаат компанийн хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд хийгдэж буй “МОНГОЛ ЦУУР” төслийн нээлттийн үйл ажиллагаа боллоо. 

Энэхүү нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, АПУ компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхбилэг тэргүүтэй хүмүүс оролцсон юм.

“Монгол цуур” төсөл нь Хан-Уул дүүрэгт энэ оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 6 -ны өдрийг хүртэл хэрэгжих аж. Уг төслийн хүрээнд 20 ерөнхий боловсролын сургуулийн сурагч болон их дээд сургуулийн оюутнуудад цуур хөгжмийг нутагшуулах, өвлөн тээгч, шавь сургалтуудыг бий болгох үүднээс дүүргийн 2000 хүүхдийг хамарсан "Соёлын боловсрол олгох аялал", "Соёлын өв - Монгол цуур" зэрэг сэдэвт ажлуудыг зохион байгуулах юм байна.

Дашрамд дурьдахад цуур хөгжим нь 2009 онд Монгол улсаас яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн ЮНЕСКО-ын жагсаалтанд багтсан өв бөгөөд энэхүү хөгжмийг хамгаалан үлдээх түгээн дэлгэрүүлэх үйлсэд уг төсөл ихээхэн үр дүн үзүүлнээ гэдэгт итгэлтэй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23536
0 эможи
keyboard_arrow_up