ХУД-ийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Т.Пүрэвчулуун: Дүүргийн 50 жилийн ойн хүрээнд “Эрүүл элэг” хөтөлбөрөө эрчимжүүлж байна

2015 оны 7 сарын 03

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Т.Пүрэвчулуунтай 2015 оны ажлын явцын талаар тодруулж ярилцлаа.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Одоогийн байдлаар танай төв ямар ямар ажлыг хийж гүйцэтгэж байна вэ? Хагас жилийн ажлынхаа ололт, амжилтаас хуваалцаач?

Энэ жил НЭМГазар, ЭМСЯ-наас анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах жил болгон зарласан. Манай Хан-Уул дүүргийн хувьд “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрөө үргэлжлүүлж байгаа. Дүүргийн 50 жилийн ойг угтсан эхний хагас жилийн байдлаар манай хамт олон нилээд амжилттай ажиллалаа. Нийт үндсэн үзүүлэлт өмнөх жилийнхээсээ 80 хувиар сайжирсан. Эх, хүүхдийн эндэгдэл буурсан, халдварт өвчин, кор, салхин цэцгээс бусад бүх өвчлөл буурсан. Мөн нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргаас авсан удирдамжын дагуу АСЕН-ны уулзалтыг угтаж шилдэг тохижилттой аж ахуй нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлаж манай тасаг нэгжүүд маш идэвхитэй оролцож байгаа. Бид гадна талбайгаа зүлэгжүүлж, цэцэгжүүлж, өнгө үзэмжээ сайжруулах гээд хийсэн ажлаа 14 хоног тутам дүгнүүлээд явж байна.

Бас нэг том ажил гэвэл нийслэлийн хөрөнгө оруулалтаар 4 сард цахилгаан шаттай болсон. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй, гэмтэж бэртсэн иргэд эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэлгүй болж байгаа юм. За мөн “Хүүхдэд-Ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд байгуулсан хүүхдийн шүдний кабинетаар үйлчлүүлэгсэд нилээд олон болж байгаа. Зуны амралтаас өмнө дүүргийнхээ бүх цэцэрлэгт үзлэг хийж, шүдний түрхлэгийг хүүхдүүдийн 50-60 хувьд нь түрхэж өгсөн. Одоо үргэлжлүүлээд эрүүлжүүлэх ажил явж байна. Хэдийгээр хөрөнгө мөнгө, орон тоо дутагдалтай байгаа ч гэсэн шүдний эмч авч ажилуулж байгаа. Үүнд иргэд ам сайтай байна. Саяхан дүүргийн хөрөнгө оруулалтаар хэвтэн эмчлүүлэх 78 ортой тасгийг 100 ортой болгож өргөжүүлэн тохижууллаа. Мөн хүлээн авах яаралтай тусламжийг сайжруулах үүднээс дөрвөн эмчийг нэгдүгээр эмнэлэгт  бэлдэж мэргэжил дээшлүүллээ.

ЭМТ нь эмч, сувилагч нарыг сургалт, семинарт суулгах, мэргэжил дээшлүүлэх, идэвхжүүлэх тал дээр нь хэрхэн анхаарч ажилладаг вэ?

2015 оны гол зорилго эмч нараа гадаад, дотоодын сургалтанд явуулж мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэх байгаа юм. Энэ ажил эхнээсээ хэрэгжээд эхэлчихсэн байгаа. Одоо найман сард нилээн олон сувилагчдыг Тайвань, Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх курст явуулах гээд НЭМГазарт нэрсүүд хүргүүлээд байна.

Манай хамт олон эмнэлэгийн тусламж үйлчилгээг иргэддээ хүргэх үндсэн үйл ажиллагаанаас гадна олон нийтийн ажилд идэвхитэй оролцож байгаа. Энэ жил Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит Спортын тэмцээнийн цомыг авсан. Багануур дүүрэгт болсон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тэмцээнээс нэг хүрэл медаль, нэг алтан медаль авсан. Тэр тамирчидаа урамшуулаад Хөвсгөл аймаг руу 7 хоногийн аялалыг зохион байгуулах гэж байна.

Энэ жил ХУД-ийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд ЭМТ-өөс хийж хэрэгжүүлж байгаа ямар ажил байна вэ?

ХУД-ийн 50 жилийн ойн хүрээнд “Бүтээлч 50 ажил”-ыг хийж байгаа. ЭМТ-өөс хоёр ажил оруулсан. Нэгдүгээрт: Монгол улсын хэмжээгээр “Эрүүл элэг” хөтөлбөр хэрэгжээд эхэлсэн байгаа. Энэ хөтөлбөрийн дагуу өмнө оны 9 сараас Онол сантай хамтраад элэгний В, С вирүстэй хүмүүсийг илрүүлэх ажлыг эхэлсэн. Одоогийн байдлаар 10, 20 мянган хүн элэгний В,С вирустай байна гэсэн тоо гарсан. Энэ ажлаа өргөжүүлэх зорилгоор дүүргийн дэргэдэх хэлтсүүдээр явж 200-аад хүнийг үзсэнээс 30-40 хүн элэгний В, С вирүстэй нь оношлогдсон. Одоо АНУ-аас оруулж ирж байгаа элэгний В, С вирүсийн эсрэг эмийг эхний ээлжинд идэвхижил багатай, эмчлэгдэх бололцоотой хүмүүстээ эхлээд өгнө. Түүнчлэн дүүргийн хөрөнгө оруулалтын туслалцаатайгаар эмзэг бүлгийн 35-аас дээш насны бүх хүмүүсийг В, С вирүсийн шинжилгээнд хамруулахаар болсон. Хоёрдугаарт бид дүүргийнхээ 16 хороодоороо нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг үзүүлээд эхэлчихсэн байгаа одоогийн байдлаар 4 хороог үзэж дууссан. Манай нарийн мэргэжлийн эмч нар алслагдсан хороодод бүх л зөөвөрлөх боломжтой аппаратуудаа авч очиж үзлэг оношилгоо хийж үйлчилж байгаа.

Манай физик эмчилгээ сэргээн засах кабинетийн эмч Солонгост сураад ирсэн. Өмнө нь хүзүү хөшдөг octeoxondroz  үүсчихсэн булчин чангарсан хүмүүс 10-15 удаа бариулдаг байсан бол одоо 1-2  удаагийн зүү тавих солонгос  аргаар эмчилдэг болсон. Энэ нь нилээн олон хүний таашаалыг хүлээж байгаа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эмийн бус физик эмчилгээгээр эмчлэх иж бүрэн кабинет тохижуулж, өргөжүүлэх ажил хийж байна. За мөн Өлзийт хороололд байгаа салбартаа уламжлалт эмчилгээний кабинет нээж эмийн бус аргаар эмчилдэг болохоор төлөвлөөд ажиллаж байгаа.

Удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Танай ЭМТөв энэ жил төв цэнгэлдэх болон хүй долоон худагт наадамлаж байгаа иргэдэд эмнэлэгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлэх үү?

Тэгэлгүй яахав. Үндэсний баяр наадмаар хүүхдийн яаралтай тусламж 24 цагийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ мэдрэлийн 100 ортой хүлээн авах яаралтай тасагт байнгын иргэдээ хүлээн авч үйлчилнэ. Дээр нь шүдний, гэмтлийн, мэс заслын чиглэлээр иргэдэд үйлчлэх жижүүр эмч нар томилоод байгаа ерөнхийдөө баярын өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллана. 24 цагийн хүүхдийн түргэний үйлчилгээ нь 3 машинтай 3 эмчийн бүрэлдэхүүнтэй, хоёр диспичертэй нийт таван хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Тэрнээс гадна цэнгэлдэх хүрээлэнд иргэдийн аюулгүй байдлыг хангахаар нэг машинтай хоёр эмч, нэг сувилагчтай нийт 4 хүний бүрэлдэхүүнтэй 3 өдөр ажиллах юм. Түүнээс гадна манайх Баянгол дүүрэгтэй хамтраад хүй долоо худагт гэр барьж иргэдэд үйлчилнэ. Мөн ЭМТөвийн дарга миний бие үндэсний сурын коммист байгаа. Сурын талбайд бас манайх эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр бэлтгэл ажил хангагдаад явж байна.

ЭМТ-ийн хувьд тулгамдаад байгаа цаашдаа хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа ямар ажлууд байна вэ?

Одоо бидэнд тулгамдаад байгаа асуудал бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандартын зам талбайн төсөв хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь эрүүлжүүлэхийн асуудал байгаа. Ер нь 7 хоногт 15-20 хүн эрүүлжүүлэх байранд хонож байна. Үүний 1/3 хувь нь ямар нэг байдлаар архины хордлогын улмаас эмчилгээ хийлгэж байгаа. 2/3 бол зүгээр л эрүүлжүүлээд гарч байна. Хэдийгээр бид хууль журмын дагуу эрүүлжүүлээд гаргаж байгаа ч энэ нь өөрөө бэлтгэл хийгдээгүй ажил байсан учраас тэр хүмүүс агсан согтуу тавих, хулгай хийх, эд хөрөнгө эвдэж сүйтгэх зэрэг сөрөг зүйлсүүд байна. Тэгэхээр энэ асуудлыг яаралтай нэг тийш шийдэх хэрэгтэй. Хэрвээ эрүүлжүүлэх байрыг эмнэлэгт өгөх бол байр сав, харуул хамгаалалтын бэлдээд өгөх хэрэгтэй байна. Ер нь монголчууд сүүлийн үед архинд маш их донтож байна. Эмнэлэгийн тусламж авахаас нааш сэргэхгүй, ухаангүй орохгүй байдалтай ирдэг. Ингээд архины хордлогонд орчихсон хүмүүсийг эмнэлэг эмчлэхээс өөр арга байхгүй ш дээ. Тэгэхээр манайд 20 сая төгрөг шийдээд өгчих юм бол хордлого тайлах төв байгуулж асуудлыг бага ч гэсэн гарч харагдаж байна.

Ярилцсанд баярлалаа Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23534
0 эможи
keyboard_arrow_up