Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 7 сарын 02

09:00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн, Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, Ундаа, жимсний шүүс, цэвэр усны үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт шалгалт хийсэн талаар нээллтэй хэлэлцэх болно. Утас:91887887, 99070909


10:00 цагт Хот хоорондын нийтийн тээврийн жолооч нарт  зориулсан "Олон улсын Аюулгvй жолоодлогын сургалт" Драгон  төвийн 7-н давхарт болно.


10:00 цагт Монголын Урлагийн Ажилтны Холбоо байгуулагдсаны 40 жилийн ойн баярын ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болон “МУАХ 40 жил” үзэсгэлэнгийн нээлт Монголын театрын музейд болно. Тус арга хэмжээний хүрээнд 12:00 цагт  Баярын хурал болон Төвийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Их урлаг” тоглолт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад болно. Утас: 11321778, 88850584, 88067553


10:00 цагт "Газар доорх усны судалгаа менежмэнт" сэдэв Молнгол Солонгосын хамтарсан семинар Ардчиллын ордонд болно.


10:00 цагт Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аюулаас хамгаалах яамны тэргүүн дэд сайд Данг Ван Хиеү тэргүүтэй төлөөлөгчдийг Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл Хууль зүйн яамны 102 тоот өрөөнд хүлээн авч уулзана. Утас: 99107986


11:00 цагт Залуу хуульчдын "Хос дэнс" клуб ТББ нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатыг ММС компаниас цалин авч тухайн цалингаа өөрийн ХАСХОМ-тээ мэдүүлээгүй нь зохих хууль тогтоомжийг зөрчсөн хэмээн үзэж АТГ-т хандсантай холбоотойгоор. АТГ-аас хуулийн хугацаанд шалгалт явуулан ирүүлсэн хариуны талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд  мэдээлэл хийнэ. 


11:00 цагт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд зохион байгуулагдах “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн хүрээнд тус хүрээлэнгийн зүгээс Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадам болох гэж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтэд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, жолоочид замд гарахын өмнө автомашиндаа бэлтгэх зүйлс, гол усны аюул, архи, хоолны хордлого, даралт их болон багатай иргэдэд урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэнэ.


11:30 цагт УДБЭТ-ын 2 давхарт "Best of Classics" сонгодог урлагийн үдшийн тухай хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд уран бүтээлчид, Зохион байгуулагчид оролцох болно. /Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Батцэнгэл, УДБЭТ-ын гоцлол дуучин Амартүвшин, УДБЭТ-ын дарга Мөнхзул, Sound of Mongolia продюсер Дамдинсүрэн, УДБЭТ-ын уран сайхны удирдаач Дашпэлжээ нар оролцоно.


11:30 цагт Гадаад Хэргийн яамны "Зөвшилцөл" танхимд ирэх жил Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлын талаарх хэвлэлийн бага хурал болно. Тус хуралд Европын холбооны гадаад харилцааны албаны АСЕМ-ын асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиcсэн, Ерөнхийлөгчийн тамгын газар хийгээд Гадаад хэргийн яамны төлөөлөл оролцоно. Утас: 88080619


11:30 цагт “Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд 2 дахь жилдээ Чингисийн талбайд сонгодог урлагийн үдэш буюу "Best of Classics- Open air" тоглолт болох гэж байгаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал  ДБЭТ-т болно. Утас: 99066043


11:40 цагт Сүхбаатар дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уран бүтээлийн үзэсгэлэн Чингисийн талбайд болно. Утас: 99767480


13:00 цагт Их түмэн санаачилгын аялал жуулчлалын зөвлөлийн 8 дахь удаагын хурал “Корпорейт-3” зочид буудлын  "Улаанбаатар" танхимд /МҮХАҮТ хажууд/ болно. Утас: 894234959, 88819939


14:00 цагт "Дагнасан шүүх" сэдэвт уулзалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болно. Уулзалтад ШЕЗ, Тахарын ерөнхий газар, Төв аймаг болон нийслэл дэх шүүхийн шүүгч, Тамгын газрын дарга нар, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төсөл, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Монголын нотариатчдын танхим, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх арбитр зэрэг байгууллага болон бусад хуульчид оролцоно. Утас: 98980404

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23468
0 эможи
keyboard_arrow_up