"E-office" цахим ажлын байрны системийг танилцууллаа

2015 оны 7 сарын 01

Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудад цахим ажлын байрны систем нэвтрүүлэх, байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах, цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээг бий болгох E-Office программыг Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас нэвтрүүлж эхэллээ.
Үүнтэй холбогдуулан цахим ажлын байрны систем нэвтрүүлэх сургалтыг нийслэлийн нутгийн захиргааны 78 байгууллагын хүний нөөц, мэдээлэл технологийн мэргэжилтнүүдэд амжилттай зохион байгууллаа.
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод үйл ажиллагаанд E-Office цахим ажлын байрны системийг нэвтрүүлснээр байгууллагын үйл ажиллагааг цахимжуулан, цахим үйлчилгээний нэгдсэн хяналт шинжилгээ үнэлгээний системийг боловсронгуй болгож албан хаагч, байгууллага хооронд мэдээ, мэдээллийг түргэн шуурхай түгээх, солилцох, шинэ мэдлэг олж авахад чиглэгдсэн, байгууллагын дотоод үйл ажиллагааг хөнгөвчилж, нэгдсэн хяналт бий болох юм гэж Нийслэлийн Мэдээллийн Технологийн газраас мэдээллээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23438
0 эможи
keyboard_arrow_up