Бага сургууль, цэцэрлэгийн барилгын газарт орсон иргэдэд 288 сая төгрөгийн нөхөн олговор олгоно
2015 оны 7 сарын 01
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/564 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ – ын 2013 оны “Бага сургуулийн барилгын байршил тогтоох тухай” 9/35 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө болон газрын нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.
Хавсралтаар баталсан иргэний өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 228 сая 604 мянган төгрөгийг нийслэлийн ИТХ –ын 2014 оны 22/34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан нөхөх олговрын хөрөнгөнөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ - ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
Иргэдийн өмчлөлийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад тус тус үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРОО БАГА СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН
БАРИЛГЫН ГАЗАРТ ОРСОН ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
БАРИЛГЫН ГАЗАРТ ОРСОН ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ
Д/д | Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр /регистрийн дугаар/ | Хаяг хашааны дугаар | Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/ | Сургууль, цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ | Эдэлбэрийн хэлбэр | Кадастрын зураглалын үнэ | Нийт /төг/ | ||
Үл хөдлөх хөрөнгө | Эд хөрөнгө | Хэмжээ /м2/ | Үнэ /төгрөг/ | ||||||
0 | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
1 | Пэрэнлэй Алтанцэцэг /ХВ64092864/ | Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 65-881 тоот | 69 452 000 | 3 047 436 | 593 м2 | 26 105 200 | Өмчилсөн | - | 98 604 636 |
2 | Мийша Батзаяа /ОГ73123009/ | Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 66-892 тоот | 77 462 100 | 388 м2 | 12 537 900 | Өмчилсөн | 90 000 000 | ||
3 | Баяндүүрэн Баярсайхан /ХМ55100918/ | Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 66-891 тоот | 32,725,318 | 2,628,282 | 352 м2 | 4,646,400 | Өмчилсөн | 40 000 000 | |
Нийт дүн-3 | 228,604,636 |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23428
0 эможи