Чингис хааны хөшөөг Чингисийн талбайд байршуулахгүй

2015 оны 6 сарын 29

Дэлхийн нэрт уран барималч Даш Намдаковын “Чингис хаан” уран баримлыг Англи улсаас авчирсан. Энэхүү баримлыг Чингисийн талбайд байршуулах бөгөөд Сүхбаатарын хөшөөг буулгаж оронд нь тавина гэсэн мэдээлэл цацагдсан. Тиймээс Сүхбаатар жанжныхаа хөшөөг аваръя гэсэн хөдөлгөөн Монгол нигймийн сүлжээнд өрнөж байна.

 

 

Харин энэ мэдээлэл худал хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт мэдээлжээ. Тэрээр “Англиас авчирсан Чингисийн хөшөөг Чингсиийн талбайд байрлуулахгүй. Нэг талбай дээр юу гэж Чингисийн хоёр хөшөө байрлуулах юм. Ямар сонирхлоор ингэж гуйвуулж мэдээ цацаад байгааг ойлгохгүй байна” гэлээ.

 

“Бидний зүгээс Чингис хааны хөшөөг Улаанбаатар хотынхоо хамгийн их хүн цугладаг, очдог газарт байрлуулж нийслэлийн сайхан газруудын нэг болгож хөгжүүлнэ гэдэг судалгааг хийж байна. Одоогоор хамгийн магадлалтай талбай бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэн" хэмээн мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23365
0 эможи
keyboard_arrow_up