Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болно
2015 оны 6 сарын 29
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр буюу зургаадугаар сарын 29-ний 09:00 цагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ.
- Налайх хотын Захирагчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
- Налайх хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтыг батлах тухай
- Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийн тухай
- Барилгын ослоос шалтгаалан хүний амь хохирсон аж ахуйн нэгж байгууллагуудад арга хэмжээ авсан тухай судалгаа
- Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлэх зарим үйлчилгээг төлбөрт үйлчилгээнд шилжүүлэх тухай судалгааны дүн
- Нийтийн тээврийн сүлжээ-үйлчилгээний дахин төлөвлөлтийн төсөл
- “Ил тод-Улаанбаатар академи”-Зөвлөлдөх ардчиллын танхим байгуулах тухай
- Авлигын эсрэг нийслэлийн олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүний тухай танилцуулга
- Улаанбаатар хотын ногоон хөгжлийн стратегийн төлөвлөгөөг гаргах ажлын хэсэг байгуулах тухай
Хуралдаан Хангарди ордны 14 давхарт хурлын “А” танхимд болно.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23334
0 эможи