ХУД-ийн "Морьтон цогцолбор"-ын шав тавих үйл ажиллагаа боллоо
Монгол улсын Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн шийдвэрийг үндэслэн “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай” журмын дагуу Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 21 барилгыг буулгаж дахин төлөвлөн, барилгажуулах шийдвэр гарсан билээ.
Энэхүү төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 3-р хороонд байрлах Арьс ширний 25,26 дугаар байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр баригдах "Морьтон цогцолбор"-ын шав тавих үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Тус байрны суурин дээр дахин төлөвлөлтөөр 0.38 га газар дээр нийт 108 айлын орон сууц, 32 үйлчилгээний төв, 12 давхар 2 оффисийн барилга барихаар төлөвлөөд байна. Уг төслийн гүйцэтгэгч “Эфэс констракшн” ХХК нь 2015-2016 онд төслөө хэрэгжүүлж дуугахаар графикчилсан төлөвлөгөө гарган ажиллах юм байна.
Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, ИТХ-ын тэргүүлэгч Н.Отгонбаяр, НЕТГ-ийн орлогч дарга, НЕТГ-ын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.