"ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД" нээлттэй өдөрлөгийг амжилттай боллоо
2015 оны 6 сарын 26
Хуульчдын баярыг тохиолдуулан Хан-уул дүүргийн ЗДТГ, Хууль зүйн туслалцааны төв хамтран иргэдэд хууль, эрх зүйн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь туслах, хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх "ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД" нээлттэй өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Энэ үеэр иргэдэд зориулан хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл, тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэх тухай зөвлөгөөг үнэ төлбөргүй олгосон юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
23320
0 эможи