НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ШААРДЛАГАТАЙ ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ, НЭВТРҮҮЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙГ БОЛОВСРУУЛНА

2015 оны 6 сарын 25

Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/536 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл” хэрэгжүүлэх зорилгоор “Нийслэлд нэн шаардлагатай шинэ техник, технологи, ноу-хау нэвтрүүлж нутагшуулах төслийг хэрэгжүүлэх журам”-д нийцүүлэн хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсэг байгууллаа.

 

Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана.
 
Гэрээний төслийг 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дотор боловсруулж танилцуулахыг Ажлын хэсгийн ахлагч Н.Батаад үүрэг болгов.
 
Харин захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж, ажлын үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцан ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23245
0 эможи
keyboard_arrow_up