ХУД ЗДТГ Япон улсын Тоёо Их сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2015 оны 6 сарын 24

Япон улсын Тоёо Их сургуулийн Олон улсын бүс нутаг судлал, хот төлөвлөлтийн тэнхимийн эрхлэгч Тошинобу Фүжи болон багш Ан Сан Гюан болон Тоёо их сургуулийн оюутануудыг ХУД ЗДТГ-аас хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр:

  • Хан-Уул дүүргийн гэр хорооллын дахин төлөвлөлт, газар шинэчлэн зохион байгуулалтын талаар танилцууллаа. /Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбат/
  • Бага, дунд орлоготой айл өрхүүдийг орон сууцжуулах талаар мэдээлэл танилцууллаа./ Ан Сан Гюан/
  • Япон улсын газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлт сэдвээр танилцуулга тус тус хийгдлээ. / Тошинобу Фүжи/

Мөн Шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлтын талаар 2 тал санал солилцсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23231
0 эможи
keyboard_arrow_up