Азийн хөгжлийн банкнаас хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн санал танилцууллаа

2015 оны 6 сарын 24

Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн хэлэлцүүлэг боллоо.

 

Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Азийн хөгжлийн банкны төлөөлөл болон холбогдох албаны хүмүүс оролцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Азийн хөгжлийн банк Хотын захиргаатай олон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлдэг бөгөөд биднийг үргэлж дэмжин ажилладагт талархалхал илэрхийлье. Улаанбаатар хотын хамгийн чухал асуудлуудын нэг болох дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны талаар төсөл боловсруулсанд таатай байна” гэлээ.

Азийн хөгжлийн банк нь, Азийн Хот хөгжүүлэлтийн газартай хамтран төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийг хэрэгжүүлэх баг бүрдүүлж, энэ сарын нэгнээс ажиллаж эхэлсэн бөгөөд 2016 оны 01 дүгээр сар хүртэл ажиллах юм. Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн саналаа гурван сэдвээр танилцууллаа. Тухайлбал, Хотын захиргаанаас явуулж байгаа төлбөрийн чадварт нийцсэн стратеги, олон улсын туршлага, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулав.
Мөн төслийн багийн зүгээс төсөл боловсруулах хугацаандаа тухайн сонгосон талбайн аргачлалыг нарийвчлан боловсруулж санхүүгийн зохицуулалтыг оруулж өгөх юм. Мөн санхүүжилтийн боломжууд болох Засгийн газрын бус зээл,  хувийн хэвшлийн зээл гэх мэт асуудлыг харилцан тохиролцох шаардлагатай. Уг төслийн хүрээнд санамж бичиг байгуулж гарын үсэг зурна. 2016 оны 05 дугаар сар гэхэд зээлийн бичиг баримтыг бүрдүүлж дуусгаад 2016 оны 12 сар хүртэлх хугацаанд Азийн хөгжлийн банкны удирдах зөвлөлөөр батлуулах зэрэг ерөнхий тооцоо гарган ажиллаж байна гэдгээ холбогдох албаны хүмүүс тайлбарлалаа. Төслийн хугацаанд техникийн туслалцааг санхүүжүүлэх асуудлыг Азийн хөгжлийн банкнаас хариуцан ажиллах юм  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23228
0 эможи
keyboard_arrow_up