Таны мэдлэгт:Нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, хөнгөлөлтийн талаар
60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй ахмад настан дотоодын магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилал болон ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт жилдээ тус бүр 1 удаа амарч, эмчилгээ сувилгаа хийлгэж, нийгмийн халамжийн сангаас хөнгөлөлт эдэлж болно.
Эмчилгээ сувилгаа зайлшгүй шаардлагатай ахмад настан эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах тохиолдолд тээврийн хэрэгслийн нэг талын зардал, эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд 1 удаа нөхөн олгоно.
Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амрах эрхийн бичгийг хөнгөлөлттэй үнээр /10 хүртэлх хоногоор 1 ор хоногт 15000 төгрөгөөр/ тооцож хөнгөлөлт олгоно.
Ахмад настан бичиг баримтаа бүрдүүлэн өөрийн оршин суугаа хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэнд хандана.
ХУД НХҮХ