Маргааш нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаан болно

2015 оны 6 сарын 24

Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар Хуралдаан маргааш буюу Пүрэв гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

·  Нийслэлийн ИТХ – ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

·  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай

/ Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл 53 243,3 га

Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт 53 га

Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 1970 га

Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай 2116,0 га /

·  НИТХ – ын 2014 оны 5/14 дүгээр тотоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар, зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам” – д нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23207
0 эможи
keyboard_arrow_up