Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж буй байршлуудад инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил гүйцэтгэнэ

2015 оны 6 сарын 24

Нийслэлийн Засаг даргын захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны хурлаас гарсан шийдвэрийн дагуу дараахь байршлуудад инженерийн  шугам сүлжээний зураг төслийн ажлуудыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б блокийн хэсэгчилсэн талбай Цэргийн хотхон орчмыг ДЦС-4 станцаас төвийн дулаанаар хангах инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд 63 сая 813 мянган төгрөг
  • Сонгинохайрхан дүүргийн 10, 28 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн ариутгах татуургын шугамыг Баянхошуу дэд төвийн ариутгах  татуургын шугаманд холбох инженерийн шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулахад 10 сая 469 мянган төгрөг
  • Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Ханын материал орчмын Б2 хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх гадна цэвэр усны шугамын барилга угсралтын ажилд шаардлагатай 185 сая 846 мянган төгрөг
  •  Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Дэнжийн 1000 орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн А хэсэгчилсэн талбайн  инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд 244 сая 369 мянган төгрөг
  • Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Дэнжийн 1000 орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн Г хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд 202 сая 717 мянган төгрөг
  • Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны Батлан хамгаалахын их сургууль орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн гадна цахилгаан хангамжийн 10 кВ-ын кабель шугам, хувиарлах байгууламж, 110/35/10 кВ-ийн дэд станцын зураг төслийг боловсруулахад шаардлагатай 112 сая 97 мянган төгрөгийг тус тус зарцуулна

Уг хөрөнгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ – ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг Гэр хорооллын хөгжлийн газарт тус тус даалгалаа.
Хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болгов.
 
Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23204
0 эможи
keyboard_arrow_up