Нийслэлд өнөөдөр 27 хэмийн дулаан

2015 оны 6 сарын 24

2015 оны зургаадугаар сарын 24-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зүүн зүгийн нутгийн ихэнх, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав, Алтайн өвөр говь болон говь зүүн зүгийн нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 12 хэм дулаан, харьцангуй чийг 78 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23193
0 эможи
keyboard_arrow_up