Нийслэлд өнөөдөр 29-31 хэмийн дулаан

2015 оны 6 сарын 22

2015 оны зургаадугаар сарын 22-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал болон говийн нутгаар 29-34 хэм, Их нууруудын хотгороор 21-26 хэм, бусад нутгаар 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 862 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23118
0 эможи
keyboard_arrow_up