Нийслэлд өнөөдөр 29-31 хэмийн дулаан

2015 оны 6 сарын 21

2015 оны зургаадугаар сарын 21-ний 09 цагаас 21 цаг хүртэлх цаг  агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн ихэнх нутаг болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Алтайн уулархаг нутгаар 14-19 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон баруун зүгийн нутгаар 22-27 хэм, Орхон-Сэлэнгийн саваар 31-36 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 29-31 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 15 хэм дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23107
0 эможи
keyboard_arrow_up