ХУД-т хяналт шалгалт хийгдэнэ

2015 оны 6 сарын 18

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа  аж ахуйн нэгж байгууллагуудад “Хөдөлмөрийн тухай”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандарт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 75 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга угсралтын үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах асуудлыг зохицуулах нийтлэг журам”-ын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, иргэдийг болзошгүй осол, эрсдлээс урьдчилан сэргийлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, санал дүгнэлт гаргах замаар эрсдлийг бууруулах, аюулгүй байдлыг хангуулах зорилгоор 2015.06.22-ны өдрөөс 2015.07.08-ны өдрүүдэд хяналт, шалгалт хийх хуваарь батлагдлаа.

Хяналт, шалгалтыг ХУД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс хамтран зохион байгуулах ба нийт 250 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж, тус бүрийг “Хяналтын хуудас”-аар үнэлнэ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23055
0 эможи
keyboard_arrow_up