ХУД-ийн “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах болзолт” уралдааны дүн гарлаа
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр аж ахуйн нэгж байгууллага шалгаруулах болзолт уралдааны хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2015 ны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/314 дүгээр захирамжаар батлагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн 2015 оны 6 дугаар сарын 16-нд ХУД-ийн 4-р хорооны аж ахуйн нэгжийн тохижилт, ногоон байгууламж, гадна тохижилтыг 14 хоног тутам шалгаж үнэлгээ өгч ажиллалаа.
“Инээмсэглэл” буюу тохижилт сайтай цэмцгэр байгууллага үнэлгээг 12-р цэцэрлэг, 63-р сургууль, ХУД-н Нэгдсэн эмнэлэг, “Төвхөн тулга" мини супер маркет, “Алтай хангай” хүнсний дэлгүүр, “Шинэ гацуур” хүнсний дэлгүүр “Тунгалаг боорчи” хүнсний дэлгүүр, Вива Сити ААНХ, СӨХ, гэсэн 9 аж ахуйн нэгж хангалттай үнэлгээ авлаа.
“Гахай” буюу тохижилт муутай бохир байгууллага гэсэн үнэлгээ авсан “Таван наран” мини супер маркет “Good neighbors” ОУТББ, “Түмэн тун” эмийн сан эдгээр аж ахуйн нэгж гадна орчин бохир тавьсан шаардлага биелүүлээгүй тул хангалтгүй үнэлгээ авсан байна.