"Хан-Уулд үйлдвэрлэв" үзэсгэлэн эхэллээ
Хан-Уул дүүргийн ЗДТГ, Худалдаа үйлчилгээны хэлтэс, Дэд бүтэц, тохижилтын хэлтэс хамтран нийслэлийн Засаг даргын захирамжаар зохион байгуулагдаж буй "Шилдэг тохижилттой" аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд тохижилт хийхэд нь зориулж энэ сарын 18-19-ний өдрүүдэд үзэсгэлэн зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны “Ажилчны алдар” талбай дээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг үзэсгэлэн худалдаанд мандлын амьд цэцэг, цэцгийн үр, үрсэлгээ бордоо, хөрс болон төмөр хогийн сав, цэцгийн мандал зэрэг тохижилтын бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж байна. Иймд иргэд аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцохыг уриалж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР