Чингисийн талбайн урд хэсгийг түр зогсоол болгожээ
Чингис хааны нэрэмжит талбайн урд хэсэг, Монголын Бурханы шашинтны төв “Гандантэгчэнлин хийд”, “Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайг түр хугацаагаар авто машины зогсоол болгохоор шийдвэрлэсэн.
Тус зогсоолд жуулчны автобуснаас гадна иргэд машинаа тавьж болох юм байна. Мөн түр зогсоол төлбөргүй ажээ. Энхтайваны өргөн чөлөөний замыг хэсэгчилж хаасан, замын ачаалал ихтэй байгаатай холбоотойгоор тус зогсоолд автомашинаа тавихыг зөвшөөрч байгаа юм байна
Тухайн зогсоол, талбайд тохижилт, тэмдэг, тэмдэглэгээ хийх, жуулчин тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохыг нийслэлийн Аялал, жуулчлалын газар, нийслэлийн Авто замын газар, аялал, жуулчлалын автобусны үйлчилгээний шаардлагатай чиглэлүүдийн маршрут төлөвлөхийг нийслэлийн Тээврийн газарт үүрэг болгожээ.