С.Эрдэнэчимэг: Багш нарын мэргэжлийн болон танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай
Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэг ОХУ-ын Буриад улсад болсон ОУ-ын хурал оролцоод ирсэн байна. Энэ талаар тодруулж ярилцлаа.
-Сайн байна уу. ОХУ-ын Буриад улсад болсон Хамтын ажиллагаа ОУ-ын хурлын талаар дэлгэрэнгүй танилцуулаач?
Энэ зөвлөгөөн “Сургуулийн өмнөх боловсролын холимог насны, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх боловсролын үйлчилгээ, цаашдын чиг хандлага” сэдвийн Чита хотын Улсын Их Сургууль дээр зохион байгуулагдсан. Би “Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, 12-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Жавзан “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургаж буй туршлага” сэдвээр 2 илтгэл хэлэлцүүллээ.
Мөн бид Улаан-Үдэ, Чита хот, Аги мужийн 10 цэцэрлэг, 2 гимназ, 3 багшийн коллежоор очиж тэдний үйл ажиллагаатай танилцаад ирлээ.
-Зөвлөгөөнөөс ирээд хэрэгжүүлсэн болон энэ ажлынхаа дэвшилтээс хуваалцаач?
Бид аяллынхаа явцад 6 цэцэрлэг, Буриадын УБИС, Агин муж болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институттай Боловсролын чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Ирсээр төрийн болон төрийн бус цэцэрлэгүүдтэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгох орчин үеийн чиг хандлага, хэтийн төлөв” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг 05-р сарын 25-27-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Зорилго:Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүртээмжтэй, чанартай боловсрол олгох орчин үеийн чиглэл, сургалтын дэвшилтэт арга технологиос харилцан туршлага судлах
Энэ зөвлөгөөнд БСШУЯ, Хөдөлмөрийн яам, БМДИ, НБГ, НҮБ-ийн Хүүхдийн сан, БХАН, МУБИС, Отгонтэнгэр их сургууль, Сэрүүлэг дээд сургууль, Газарчин дээд сургууль, Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн холбоо, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо зэрэг байгууллагын төлөөлөгч оролцсон төдийгүй дүүргийн ИТХ-ын дарга, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга, Төрийн сангийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга мэргэжилтнүүд, дүүргүүдийн төлөөлөл, ХУД-ийн ЕБС-ын захирал, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарын 200 гаруй хүн оролцлоо.
Мөн зөвөлгөөнд ОХУ-ын Буриад, Япон, БНСУ-ын илтгэгч нар оролцсон.
Тухайн зөвөлгөөнд хэлэлцүүлсэн илтгэл бүр өөр өөрийн онцлогтой, давхардсан санаа агуулаагүй чухал ач холбогдолтой төдийгүй оролцогчдоос гаргасан уриалга хамгийн үр дүнтэй байлаа хэмээн оролцогчид дүгнэн хэллээ.
УРИАЛГА: “НЭГ АНГИД НЭГ ХҮҮХЭД- МИНИЙ НАЙЗ”
Зөвөлгөөний дараа ОХУ-ын Буриадын УБИС ийн Сурган хүмүүжүүлэх ухаан, Сэргэл судлалын тэнхим хоорондын хамтран ажиллах гэрээний дагуу нийт 34 багшийг сурган, сэтгэл судлалын болон хулсан урлалын сургалтанд хамрууллаа.
5 сарын 29 нд Улан-Үдэ хотын“Алые паруса” , 29 цэцэрлэгүүдтэй хамтран “Хүүхдийн хоол-Эрүүл хүнс” үзүүлэх ажил зохион байгууллаа. Энэ ажлын гол зорилго нь цэцэрлэгийн насны хүүхдийн хоол тэжээлийн нэр төрлийг олшруулах, халуун хоол үйлдвэрлэлийн болон үйлчилгээний технологоис харилцан туршлага судлахад оршино.
6 сарын 3-нд дүүргийнхээ нийт цэцэрлэгийн тогооч нарын дунд ур чадварын уралдааныг Технологийн сургуультай хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байна.
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхдугаар зөвлөгөөнийг зохион байгуулж гадны туршлагаас харахад цаашдаа хэрэгжүүлхээр шинэ санаа юу байв.
- Багш нарын мэргэжлийн болон танин мэдэхүйн мэдлэг дээшлүүлэх, арга зүйг сайжруулах, давтан сургалтанд хамруулах. Ажлын байранд нь мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх, үйл ажиллагаанд хяналт тавих, хамтран ажиллахыг бүх шатандаа сайжруулах
- Сургалтын хэрэглэгдэхүүний хувьд хүүхдийн сурах, сургах гол хэрэглэл тоглоомын төрөл хүрээг нэмэгдүүлэх, тоглоомжуулах
- Сургалтын гадаад, дотоод орчныг цогцоор нь бүх нийтэд саадгүй байхаар бүрдүүлэх
- ХБХ-тэй ажиллах арга зүйг бүх багш нарт эзэмшүүлэх
-Гадны туршлагаас хэрэгжүүлээд ахиц гарсан ажил байгаа юу?
Энэ ажлын эцсийн үр дүн ирэх намар гарна. Энэ удаад төрийн болон төрийн бус өмчийн эрхлэгч, арга зүйч, багш нараас багаа бүрдүүлсэн. Ирэх жил ЕБС-ийн удирдлага, багш нарыг хамруулна гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.Танд ажлын өндөр амжилт хүсье.