Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдлууд

2015 оны 6 сарын 16

09:00 цагт “Ногоон хөгжлийг дэмжих, ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх нь” үндэсний семинар "Blue Sky" цамхагт болно.  Утас: 99106727


11:00 цагт "Монгол ньюс" Мэдээллийн төвд Эх оронч Монгол хүүхэд "Хөх цэрэг" үндэсний аяллын талаар мэдээлэл хийнэ. Утас: 88066311, 88115566


11:00 цагт БСШУЯ-ны 401 тоотод 20 жилийн турш хамтран ажилласан Монгол-Францын Археологийн нээлтийн талаар танилцуулах хэвлэлийн хурал болно. Монгол, Франц хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа бага хуралд Францын элчин сайд оролцоно.  Утас: 91913865


12:00 цагт Эдийн засгийн ил тод байдлын хууль, улс төрчдийн ёс зүй сэдвээр "Монгол ньюс" төвд мэдээлэл хийнэ.


12:30 цагт "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд “Энхрий үрс-Халуун сэтгэл” ТББ-аас IV-р амаржих газрыг ашиглалтад оруулах аян өрнүүлж байгаа талаараа мэдээлнэ.


14:00 цагт Цэвэр агаар сангийн Н.Хүрэлсүх нарыг дахин шүүхээр болсон байна. Шүүх хурал  Дүүргийн нэгдүгээр шүүхэд болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
22923
0 эможи
keyboard_arrow_up